Ариун бүхний дээдийг би хайр гэж боддог
Атаархал бүхний дээдийг би шунал гэж боддог
Нандин бүхний дээдийг би итгэл гэж боддог
Надад заяасан чамайгаа би бурхан гэж боддог.
        Итгэл дутуу байвал найзыгаа л гэж ирээрэй
        Инээд дутагдаж байвал найзыгаа зорин ирээрэй
        Ганцаардаж гунисан үедээ найзыгаа л түшиж ирээрэй
        Найздаа чинь сэтгэлээсээ туслья 

Нүдээ аниад намайг бод жаргалтай байгаа биз
Зүрхээ дараад наймайг сана сайхан байгаа биз
Уйдаж байвал утсаар ярь би байж л байна
Боломжгүй байвал sms бич би уншиж л таараа
 
         Хэзээд найз чинь байх...
2011-02-15