2011-03-31
Англи хэл сурч байгаа хүмүүст өгөх зөвөлгөө

Англиар яаж хурдан ярьж сурах вэ?

Бидний амьдарч буй эрин зуунд англи хэлийг сурах мөн түүнчлэн өөр бусад гадаад хэл сурах нь зайлшгүй шаардлагатай болоод байна. Англи хэлгүйгээр одоо глобалчлагдаж байгаа ертөнцөд сурч ажиллаж амьдрах, мэдээлэлийг олж авахад бэрхшээлтэй болсон байна. Зөвхөн эх хэлээрээр эх сурвалж мэдээллийг олоход 10 мянган сонголт олно гэж бодоход гадаад хэлтэй хүн 100 мянгыг олох боломжтой гэсэн үг. Манай монголчуудын гадаад ертөнцтэй харилцах харилцаа улам өргөн цар хүрээтэй болж байна.За тэгээд хүн болгон Англи хэлийг хамгийн хурдан сурах талаар эрэл хайгуул хийж сурахыг хичээдэг. Гэтэл энэ нь бүтэшгүй зүйл юм. Мөн зарим нь тухайн оронд нь очоод хэдэн сар болчихвол л хэл сураад ирнэ гэж бодон нилээд цаг хугацаа зардал энерги зарцуулдаг боловч тодорхой үр дүн багатай ирээд санаагаар унан би ч ер нь хэлний авьяасгүй юм байна гэдэг ч юм уу эсвэл тэгээд шантраад орхичихдог тал байдаг. Хэл сурна гэдэг нь тоо бодож сурах болон түүх судлахтай адилгүй. Суралцагчаас нөр их хөдөлмөр зүтгэл, оролдлого, дадлага, цаг хугацаа шаарддаг болохыг амьдрал өнөөдөр харуулаад байна. Ер нь гадаад ямар нэгэн хэлийг эзэмшсэн хүн болгон үүнийг хэлэх байх л даа. Гэхдээ гадаад хэлийг хүн 100 хувь яг өөрийнхөө төрөлх хэл шиг эзэмшинэ гэдэг бол ховор зүйл шүү дээ. Хамгийн гол нь чөлөөтэй ярьж өөрийнхээ бодол санааг зөв илэрхийлж сурахад л байгаа юм.За ингээд Англи хэлээр чөлөөтэй ярьж сурахад хэрэг болох боловуу гээд хэдэн зөвлөмжийг та бүхэнд хүргэе.

  • Юуны түрүүнд хэлэндээ дасал болох.
  • Ярианы дадлага сайн хийх
  • Ярихаас бүү ич. Ичнэ гэдэг зүйл хэл сурч байгаа хүнд хамгийн том чөдөр тушаа гэдгийг сайн ойлго.
  • Сайн ном, аудио хичээлтэй байх
  • Аудио хичээлээ дахин дахин сонсож давтаж хэлэх, олон дахин давтаж хэлэх
  • Англи хэл дээр энгийн хэллэгтэй уран зохиолын ном унших
  • Англи хэл дээр кино үзэх
  • Бүхэл бүтэн утга санаа агуулсан өгүүлбэр цээжил. Үг цээжлэх нь тийм ч оновчтой зүйл биш.
  • Өөрөө өөртөө англи хэлний орчин бүрдүүл. Энэ нь өөрийнхөө орчин тойронд англи хэлний сурах бичиг эсвэл англи хэл дээр бичигдсэн уран зохиолын ном, дуу видео бичлэг зэргийг байнга байлга бас тэгээд түүнийгээ өдөр тутам хэрэглэж занш.
  • Гадаад ертөнцтэй өөрийгөө холбож өг. Одоо үед маш олон англи хэл болон бусад хэлийг сурах үнэгүй вэбсайт байдаг болсон ба тэдгээрийн гишүүн болсноор бусад унаган хэлтэй болон бусад гадаад хэлийг сурч байгаа хүмүүстэй танилцаж болох ба тэдэнтэй мэдээлэл солилцох бүрэн боломжтой юм.
За та бүхэндээ амжилт хүсье!
Бичсэн: lucky | цаг: 12:40 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax